Сонгуульд нэр дэвшигчид зөвхөн хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлнэ


2016/04/29  3556   0


-2016 онд УИХ, нийслэлийн ИТХ-ын болон орон нутгийн сонгууль болно. Сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах шаардлагатай юу? Хуулиар мэдүүлэг гаргах үүрэг хүлээсэн үү? Төрийн албан хаагчид жил бүр хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгдөг. Харин сонгуульд нэр дэвшигч төрийн албан хаагчид шиг хоёуланг нь бүртгүүлэх үү?

Нийслэлийн Баянзүрх дүүргийн III хорооны иргэн Н.Пүрэвдорж 

-Авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомжид хуулийн үйлчлэлд хамрагдах субъектийг тодорхой зааж өгсөн бөгөөд төрийн улс төрийн, төрийн захиргааны, тусгай тусгай болон үйлчилгээний удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнуудаас гадна бүх шатны сонгуульд нэр дэвшигч буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч хуулийн үйлчлэлд хамрагдаж байгаа. Тэгэхээр УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль болон сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч нар хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй юм. 

Өмнө нь албан тушаалтнууд зөвхөн хөрөнгө, орлогын байдлаа мэдүүлдэг байсан бол 2012 оноос Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр хувийн ашиг сонирхлын байдал буюу хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээд, гишүүнчлэл зэргээс гадна хувийн сонирхлын байдлаа хөрөнгө, орлоготойгоо хамт давхар мэдүүлж байна.

Харин сонгуульд нэр дэвшигчдийн хувьд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос баталсан маягтын хүрээнд зөвхөн “хөрөнгө орлогын мэдүүлэг”-ээ мэдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. 

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга,
ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх