Ж.Батсайхан: Улстөрчид явцуу эрх ашгаар ярих, АТГ ард иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах хоёрыг хүмүүс ялгаж салгаж ойлгоно шүү дээ


2016/04/28  1739   0


-Ялтай байдал гэдгээр АТГ шийдвэр гаргаад байгаа нь буруу гэж шүүмжлээд байна шүү дээ? 

-Улс төрчид намынхаа болон хувь хүний явцуу эрх ашгаар ярих, АТГ төрийн албаныхаа хувьд ард иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах хоёрыг хүмүүс ялгаж салгаж ойлгоно шүү дээ. Маргаан мэтгэлцээнд хүргэж өндөр түвшний онол, шийдвэр гэх зүйл, захиалга, хэлмэгдүүлэлт гэх үгсийг зүгээр л хэлчихдэг хүмүүс бол улс төрчид шүү дээ. Бид бол ёс зүйгээрээ, хүн чанараараа ч тэгж чадахгүй. Энэ асуудлаар АТГ-аас шийдвэр гардаггүй, харин мэдэгддэг юм. Ялтай байдал гэдгийн хувьд тухайн этгээд нь ял шийтгэгдсэн бол Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-д заасныг баримтлан шүүхэд хүсэлтээ гаргаж, хуульд заасан хугацаанаас өмнө ялгүйд тооцогдож болно. Энэ нь хуулиар нээлттэй л байгаа.

-АТГ бүх л асуудалд оролцож байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Үнэхээр тийм асуудал байна уу? 

-Ер нь гэмт хэрэг, зөрчлийн тухай яригдахаар АТГ шүүхийн ажил хийлээ, төрийн албаны эрх ашиг хамгаалахаар ТАЗ-ийн ажил хийлээ, томилгоонд оролцлоо гэнэ. Энэ нь хууль зөрчигдөх тохиолдлуудад АТГ нүдээ аниад дуугүй бай гэсэнтэй утга нэг шүү дээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга,
эрхэлсэн комиссар Ж.Батсайханы “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагын хэсгээс.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх