Монгол Улсын 2011 оны авлигын индексийн судалгааны үр дүн /Хураангүй/


2011/12/09  3829   0


Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсад авлигын цар хүрээ өөрчлөгдөөгүй, төрийн байгууллагын үйл ажиллагаанд оршин байсан хэвээр байгаа төдийгүй энэхүү сөрөг үзэгдэл илүү ноцтой хэлбэрээр илрэн гарах болсныг Монгол Улсын 2011 оны авлигын индексийн судалгааны үр дүн харууллаа.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Авлигын эсрэг хуулийн дагуу олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг судлан авлигын индексийг тооцон олон нийтэд мэдээлж байна. Энэхүү авлигын индекс нь нөгөө талаар НҮБ-ын өмнө Монгол Улсын хүлээсэн үүрэг болох Мянганы хөгжлийн 9 дэх зорилгын “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх, 24 дүгээр зорилт”-ын “Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгон хэвшүүлэх” дэд зорилтын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт болж байгаа юм.

Монгол Улсын Авлигын индекс нь авлига хэмээх сөрөг үзэгдлийн цар хүрээ, хэлбэр, шалтгааныг тодорхойлох тоон болон чанарын үзүүлэлтүүдийн нийлбэр цогц бөгөөд уг үзэгдлийн орон зайн (салбараар болон аймаг, нийслэлээр тооцдог) болон цаг хугацааны өөрчлөлт(авлигын индексийг хоёр жил тутам тооцон гаргадаг)-ийг илтгэн харуулдаг.

Авлигатай тэмцэх газраас авлигын индексийг 2009 онд анх тооцон гаргаж байсан бол хоёр жилийн дараа 2011 онд хоёрдахь удаагаа тооцон гаргаж байгаа юм. Ингэснээр цаг хугацааны хувьд уг үзэгдэл хэрхэн өөрчлөгдснийг тодорхойлж үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг олгож байгаагаараа энэ удаагийн судалгаа онцлогтой.

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү! 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх