Аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зохицуулах зөвлөлийн дарга нарт /зөвлөмж/


2002/10/18  2098   0


АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОРОН ТООНЫ БУС ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА НАРТ /Зөвлөмж/

Орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нутгийн удирдлагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллагын оролцоог хангах, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагуудын Сүлжээ болон аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн хамтын ажиллагааг уялдуулах, Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.
  1. Авлигаас урьдчилан сэргийлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төрийн байгууллагуудын нээлттэй ил тод байдлыг хангаж ажиллах талаар орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын Сүлжээтэй хамтран үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх;
  2. Төрийн бус байгууллагуудын Сүлжээтэй хамтран ажиллах ажлыг аймгийн ЗДТГ-ын тодорхой ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусгаж хариуцуулах;
  3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардлын арваас доошгүй хувийг Сүлжээний үйл ажиллагаанд зарцуулахаар хуваарилах;
  4. Аймгийн Засаг даргын зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд Сүлжээний төлөөллийг оролцуулах;
  5. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагын хүнд суртал, чирэгдлийн шалтгаан нөхцөлийн талаар судалгаа хийж, дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;
  6. Төр, захиргааны байгууллагын хүнд суртал, чирэгдлийг арилгах чиглэлээр иргэд, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг байгууллагууд дээр зохион байгуулах, Сүлжээнээс гаргасан уриалга, зөвлөмжийг хэрэгжүүлэх; 
  7. Орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын Сүлжээнээс санаачлан зохион байгуулж буй арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Сүлжээтэй харилцан мэдээлэл солилцох; 
  8. Авлига, хүнд суртлын эсрэг иргэн, төрийн бус байгууллагын байр суурийг илэрхийлсэн телевизийн цуврал нэвтрүүлгийг тогтмол явуулж, орон нутгийн сонин хэвлэлд “Авлига, хүнд суртлын эсрэг” сэдэвт нээлттэй буланг Сүлжээтэй хамтран ажиллуулах;
  9. Төсвийн хөрөнгийн зарцуулалт, түүний үр ашигтай байдлыг олон нийт хянах боломж нөхцөлийг бүрдүүлэх, энэ чиглэлийн мэдээллийг Төрийн бус байгууллагын Сүлжээнд улирал бүр тогтмол өгч ажиллах; 
  10. Авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлт болон авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүнг хамтран хэлэлцэж Авлигатай тэмцэх газарт мэдээлж ажиллах.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
2009 он

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх