Зөвлөмж


2013/11/06  1847   0


Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах зарим нийтийн албан тушаалтнууд Өмнөговь аймагт албан томилолтоор ажиллах явцдаа өөрийн харъяалах байгууллагаас дотоод томилолтын зардал болох зам хоног, байрны зардлыг гаргуулан авсан хирнээ орон нутгийн төсвийн нөөц сангаас буудал, хоолны зардлыг давхар гаргуулсан зөрчил гаргасан нь Авлигатай тэмцэх газрын шалгалтын явцад тогтоогдсон тул төрийн байгууллага, нийтийн албан тушаалтнуудад энэхүү зөрчлийг дахин гаргуулахгүй байх зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна:
1/ өөрийн харъяалах байгууллагын албан хаагчдаас бусад төрийн албан хаагчдын орон нутагт ажиллах дотоод томилолтын зардлыг байгууллагын төсвийн хөрөнгөөс гаргахгүй байх;

2/ улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр төрийн албан хаагчдыг дайлж, цайлах, тэдэнд бэлэг өгөх, аливаа хөнгөлөлттэй болон төлбөргүй үйлчилгээ үзүүлэхгүй байх;

3/ албан үүрэгтэй нь холбогдуулан аливаа этгээдээс бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл байдлын санал тавьсан тохиолдолд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-9.2.6-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

4/ орон нутагт томилолтоор ажиллах явцад байгалийн давагдашгүй хүчин зүйлс тохиолдох, урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдал /шатахууны хомcдолд орох, томилолтын зам хоног, байрны зардал хүрэлцэхгүй байх г.м/ үүссэн үед үүнтэй холбогдон гарсан зардлыг бусдаар төлүүлэх, орон нутгийн төсөвт хүндрэл, дарамт учруулахгүй байх;

5/ төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг явдлыг таслан зогсоох, нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, зөрчил гаргасан тохиолдолд заавал хариуцлага хүлээлгэдэг байх.
 
МОНГОЛ УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх