Хүүхдийн шударга байдлын судалгаа-2013


2013/10/04  4354   0


1. Судалгааны зорилго

Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийн зан үйлийн зөв төлөвшил, ёс суртахуун, хууль сахих болон авлигыг үл тэвчих байдал ямар түвшинд байгааг судлах, цаашид шударга бус зүйлтэй эвлэрэхгүй, шударга иргэн болгон төлөвшүүлэхийн тулд хийгдэх авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг чиглүүлэхэд энэхүү судалгааны зорилго оршиж байна юм.

2. Судалгааны арга зүй, түүвэрлэлт

2.1 Судалгааны арга зүй
Судалгааг БНСУ-ын Транспэрэнси интернэшнл байгууллагаас боловсруулан арга зүйн дагуу анх 2008 онд Энэтхэг, БНСУ, Бангладеш, Монгол зэрэг оронд зохион байгуулсан юм. Манай улс энэхүү аргазүйн дагуу “Хүүхдийн шударга байдал” судалгааг 4 дэх удаагаа зохион байгуулаад байна.

Хүүхдийн шударга байдлын судалгааны асуулга нь нийт 12 асуултаас бүрдэж байгаа бөгөөд Хүснэгт 1-д харуулснаар хүүхдийн ёс зүй, ёс суртахуун, зөв төлөвшил, хууль ягштал сахих, авлигыг үл тэвчих байдлыг 3 түвшинд /танин мэдэхүйн, нөлөөллийн, зан үйлийн/ үнэлсэн юм.

Асуулт тус бүрт тухайн хүүхдийн санал нийлж байгаа эсэхийг үнэлүүлсэн бөгөөд шударга байдлын үнэлгээг 1-5 хүртэлх оноогоор үнэлсэн. Шударга байдлын үнэлгээ 5 руу ойртох тусам шударга, 1 рүү ойртох тусам шударга бус гэсэн утгыг илэрхийлнэ.
 
Хүснэгт 1. Хүүхдийн шударга байдлыг үнэлсэн асуулт, дугаараар
 
 
Ёс зүй/Ёс суртахуун
Зөв төлөвшил
Хууль ягштал сахих
Авлигыг үл тэвчих
Танин мэдэхүйн
3
4
1
2
Нөлөөллийн
6
5
7
8
Зан үйлийн
9
11
10
12

Дээрх хүснэгтийн мөр, багана тус бүрт байгаа үзүүлэлтүүдээр дугаарласан 12 асуулт бүхий асуулгыг хүүхдүүдээр бөглүүлэх замаар судалгааг авсан.

Судалгааг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх