2015 ОНД ХИЙГДСЭН СУРГАЛТУУД


2016/06/15  3319   0


Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д заасны дагуу мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан /Төрийн өмчийн хорооны харьяа Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Орхон аймгийн ЗДТГ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Увс аймгийн ИТХ, ЗДТГ, Ховд аймгийн ЗДТГ, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Хэнтий аймгийн ЗДТГ, Дорнод аймгийн ЗДТГ, Цагдаагийн ерөнхий газар/-ууд нь бие дааж харьяа байгууллага, сумдын албан хаагч нарт мэдүүлгийн талаар сургалт зохион байгуулж, бүх албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлэгт бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж ажиллахад арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Орон нутагт хууль сурталчлах чиглэлээр ажилласан тухай

2015 оны 2 дугаар улиралд Говь-Алтай, Увс, Булган, Дорноговь аймгуудад 2015 оны 3 дугаар улиралд Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь зэрэг 12 аймгуудад мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналтаас гадна хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр аймгийн төвд ажилласан бөгөөд “Авлига, ашиг сонирхлын талаарх хууль тогтоомжийг таниулах нь” нэртэй сургалтыг мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд болон аймгийн удирдах ажилтнууд, мэдүүлэг гаргагч нийтийн албан тушаалтнуудад гэсэн 3 хэсэгт хувааж, “Мэдүүлэг гаргагчийн тухай ойлголт, үүрэг, хариуцлага”, “ХАСХОМ бөглөхөд анхаарах асуудал”, “ХАСУМ-ийн хяналт”, “Ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, тайлбар гаргах тухай”, “Мэдүүлгийн бүрдүүлэлтийн тогтолцоо”, “ЭБАТ-ы үйл ажиллагаа”, “Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналтын тухай” гэсэн сэдвээр зохион байгуулж, гарын авлага, материалаар хангасан. Тус 12 аймагт зохион байгуулсан сургалтад 2290 мэдүүлэг гаргагч, 680 ЭБАТ, 437 удирдах ажилтан, нийт 3407 албан тушаалтнууд оролцжээ.

Сэтгэгдэл бичих


Статистик, сургалт мэдээлэл


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх