2019 оны эхний хагас жилд: Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийн 384 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн


2019/08/22  92   0


Тус хэлтэс 2019 оны эхний хагас жилд албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 390, өмнөх оны үлдэгдэл 50 нийт 440 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас тайлант хугацаанд 384 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 19 буюу 4,8 хувиар, хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдол 59 буюу 18,1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар нийт гомдол гаргагч нарт хариуг хүргүүлсэн бөгөөд 84,1 %-д нь албан бичгээр, 15,9 %-д нь гомдол гаргагчийн нэрээ нууцлахыг хүссэн хүсэлтийн дагуу нууцлалыг хангаж амаар болон утсаар мэдэгдсэн байна.

Тайлант хугацаанд хүлээж авсан нийт өргөдөл, гомдлын 181 буюу 46,41 %-ийг нийслэл хотоос, 209 буюу 53,59 %-ийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна. 2019 оны эхний хагас жилд Завхан, Төв, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийн иргэдээс ӨГМ-ийг түлхүү ирүүлсэн байна.

Ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээллийг аймаг тус бүрээр нь харуулбал:

Д/д
Аймгийн нэр
Өргөдөл гомдол, мэдээллий тоо
Хувь
1
Архангай аймаг
11
2.82%
2
Баян-Өлгий аймаг
8
2.05%
3
Баянхонгор аймаг
7
1.79%
4
Булган аймаг
5
1.28%
5
Говь-Алтай аймаг
6
1.54%
6
Говь-сүмбэр аймаг
1
0.26%
7
Дархан-Уул аймаг
11
2.82%
8
Дорноговь аймаг
9
2.31%
9
Дорнод аймаг
6
1.54%
10
Дундговь аймаг
4
1.03%
11
Завхан аймаг
16
4.10%
12
Орхон аймаг аймаг
7
1.79%
13
Өвөрхангай аймаг
2
0.51%
14
Өмнөговь аймаг
2
0.51%
15
Сүхбаатар аймаг
5
1.28%
16
Сэлэнгэ аймаг
8
2.05%
17
Төв аймаг
13
3.33%
18
Увс аймаг
9
2.31%
19
Ховд аймаг
5
1.28%
20
Хөвсгөл аймаг
7
1.79%
21
Хэнтий аймаг
4
1.03%
22
Улаанбаатар хот
181
46.41%

Нийт
390
100%

Тус хэлтэст ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь нь авч үзвэл:  

Гомдлын агуулга
Тоо
Хувь
1
Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн талаар
65
16.66%
2
Албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон талаар
56
14.35%
3
Албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн талаар
69
17.65%
4
Ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоо, шийдвэр, хууль бус үйлдэл гаргасан талаар
62
15.88%
5
Албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгуулах талаар
11
2.88%
6
Хүнд суртал, ёс зүйн зөрчил шалгуулах талаар
23
5.85%
7
Худалдан авах ажиллагаа болон тендер сонгон шалгаруулалтын талаар
17
4.35%
8
Бусад
87
22.38%
Дүн
390
100%

Өргөдөл гомдол мэдээллийн шийдвэрлэсэн байдлыг авч үзэхэд:

Өргөдөл, гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж, зөрчил гаргасан 31 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, ӨГМ шалгаад холбогдох байгууллага, албан тушаалтанд хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, зөрчил арилгуулах, тухайн зөрчил үүсэх, эсхүл олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа нөхцлийн талаар анхааруулж, зөвлөсөн 36  албан бичиг хүргүүлсэн.

Хянан шалгасан өргөдөл, гомдолд холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэх явцад Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т /өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах газар нь ... шилжүүлнэ/ зааснаар харъяаллын дагуу төрийн холбогдох байгууллагад 88, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгуулахаар тус газрын Мөрдөн шалгах болон Гүйцэтгэх ажлын хэлтэст 38 гомдол, мэдээллийг шилжүүлсэн байна.

Өргөдөл гомдол мэдээлэл шийдвэрлэсэн байдлыг графикаар үзүүлэхэд:

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх