2019 оны эхний хагас жилд: Нийт 191 ХАСХОМ-ийг шалгасан


2019/08/22  349   0


Тус хэлтэс 2019 оны эхний хагас жилд шинээр хүлээн авсан 141, өмнөх оны үлдэгдэл 79, нийт 220 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгахаар хүлээн авснаас 191 мэдүүлгийг шалгасан.

2019 оны эхний хагас жилд шалгасан ХАСХОМ-ийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 58 буюу 41,1 хувиар илүү мэдүүлэг шалгасан байна.

Тайлант хугацаанд ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар нийт 25 албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 18-аар их буюу 72%-иар  өссөн үзүүлэлттэй байна.

Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл, 2 албан тушаалтанд сануулах, 17 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, 6 албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус оногдуулсан байна.

Тус хэлтсээс шалгасан буюу хариуцлага тооцуулсан албан тушаалтны ХАСХОМ-ийг харьцуулсан судалгаа:

Он
Өмнөх оны үлдэгдэл ХАСХОМ
Тайлант хугацаанд хүлээж авсан ХАСХОМ
Шалгавал зохих нийт ХАСХОМ
Шалгаж шийдвэрлэсэн  ХАСХОМ
Үлдэгдэл ХАСХОМ
Хариуцлага тооцуулсан байдал
2018 оны эхний хагас жилд
34
83
117
57
60
7
2019 оны эхний хагас жилд
79
141
220
191
29
25

2019 оны эхний хагас жилд бүх шатны шүүгч нар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд зэрэг нийт 141 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгасан байна.

 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх