2020 оны Ази, Номхон далайн бүс нутгийн авлигын эсрэг зэрэглэл: Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индекс ба TRACE Интернэшнл байгууллагын авлигын эрсдлийн матриц


2021/03/01  1154   0


Авлигын эсрэг хоёр чухал судалгааны 2020 оны үр дүнг 2020 оны 11-р сар болон 2021 оны 1-р сард танилцуулсан. Тус судалгаануудын үр дүн нь хоорондоо ерөнхийдөө нийцэж байгаа боловч Транспэрэнси Интернэшнл байгууллагын 2020 оны авлигын төсөөллийн индекс (TI CPI) болон TRACE Интернэшнл байгууллагын 2020 оны авлигын эрсдлийн матриц (TRACE Matrix) хоорондын үр дүнгийн зарим ялгаатай байдал, чухал дэвшилттэй талууд болон зарим бууралтууд ажиглагдаж байна. Эрсдлийг цогцоор нь ойлгох, Ази номхон далай бүс нутагт санал болгож буй боломжуудыг ашиглахын тулд дээрх 2 судалгааг хоёуланг нь судлаж, ойлгох хэрэгтэй.

Ази, Номхон далай бүс нутгийн TI CPI дундаж оноо дэлхийн дунджаас сайн байгаа хэдий ч (45:43 харьцаатай) тус бүс нутгийн улс орнуудын талаас илүү хувийг авлига, хээл хахуулийн өндөр эрсдэлтэй гэж үздэг. Харин TRACE нь бүс нутгийн улс орнуудын дөрөвний гурваас их хувийг маш өндөр эрсдэлтэй гэж үздэг. Дээрх хоёр судалгааны 2020 оны үр дүнг эндээс харж болно.

Товч үр дүн

Тус бүс нутгийн TI CPI-ийн оноо болон байр ерөнхийдөө жилээс жилд тогтвортой байсан боловч 2020 оны үр дүнгээр бүсийн хамгийн бага үзүүлэлттэй байсан орнууд бага зэрэг буурч (Индонез 17 байраар ухарсныг эс тооцвол), өндөр үзүүлэлттэй орнууд бага зэрэг өссөн (Мальдив 55 байраар урагшилсныг эс тооцвол) байгааг онцлов.

TRACE Matrix нь тус бүс нутгийн ихэнх орнуудын оноонд мэдэгдэхүйц ахиц гарч, зарим улс орнууд өндөр эрсдлээс бага эрсдэлтэй ангилалд шилжсэн байна. (Жишээлбэл: Бруней 78 байраар урагшилж, өндөр эрсдлээс дунд эрсдэлд шилжсэн, Зүүн Тимор 27 байраар урагшилж өндөр эрсдлээс дунд эрсдэлд шилжсэн байна). Мөн зарим мэдэгдэхүйц бууралт гарсан орнууд байна (Жишээлбэл: Хонконг, Филиппин хоёулаа 10 байраар ухарсан).  

Сонирхолтой нь, TI CPI зарим оронд буурч байхад TRACE Matrix зарим оронд өссөн байгаа нь үр дүнгүүд хоорондоо тохирохгүй байгааг харуулж байна (Жишээлбэл: Вьетнам, Мьянмар гэх мэт). Харин TI CPI зарим оронд өссөн байхад TRACE Matrix зарим оронд буурсан тохиолдол байна (Жишээлбэл: Афганистан, Хонконг, Шинэ Зеланд).

Аргачлал

TI CPI болон TRACE Matrix хоёулаа гүйцэтгэлийг үнэлж, улс орнуудыг 1-ээс 100-н оноогоор үнэлж, оноонд нь үндэслэн байр эзлүүлдэг. TI CPI-ийн хувьд эрсдлийн оноо нь эзлэх байрын эсрэг байдаг бол TRACE Matrix-ын хувьд өндөр оноо өндөр эрсдэлтэй ангилалд тооцогддог. Жишээлбэл: Тус бүс нутгийн хамгийн бага авлигад өртсөн улс болох Шинэ Зеланд нь 1 болон 5 дугаар байранд бичигдсэн боловч TI CPI-ээр 88 оноо, TRACE Matrix-аар 8 оноо авсан. Эсрэгээрээ авлигын эрсдэл өндөртэй улс болох Хойд Солонгос нь 170 болон 194 дүгээр байранд бичигдэж, TI CPI-ээр 18 оноо, TRACE Matrix-аар 93 оноо авсан.

Бас нэг гол санаж байх ялгаатай тал нь TI CPI олон нийтийн авлигын талаарх ойлголт (бага, дунд, өндөр)-ыг хэмждэг бол TRACE Matrix-д арилжааны хээл хахууль багтдаг ба 4 үзүүлэлтээр оноог үнэлдэг. Үүнд: хээл хахууль үүсгэх боломж (засгийн газрын харилцан үйлчлэл, хүлээлт, хөшүүрэг), таслан зогсоох (татгалзах, хэрэгжүүлэх), ил тод байдал (засгийн газар ба төрийн алба), хяналт (хэвлэлийн эрх чөлөө, иргэний нийгэм) гэсэн үзүүлэлтүүдийг дараах байдлаар 5 үнэлгээгээр үнэлдэг (маш доогуур, доогуур, дунд, өндөр, маш өндөр).

Тэмдэглэл

БНХАУ. TI CPI-т 1 оноо, 2 байраар, TRACE Matrix-д 5 оноо, 8 байраар урагшилж амжилтаа үргэлжлүүлсэн үзүүлэлттэй байна.

Хонконг. TI CPI-т 1 оноо нэмж 5 байр ахисан боловч TRACE Matrix-д 3 оноо буурч 10 байраар ухарчээ. TRACE-ийн зүгээс үүнийг Хонконгийн хээл хахуулийг таслан зогсоох чадвар болон хотын захиргаа, төрийн үйлчилгээний ил тод байдал тус тус буурсан нь оноо болон байрыг ухраахад нөлөөлсөн гэж тайлбарлажээ. Хонконг нь TI CPI болон TRACE Matrix-ын хамгийн бага авлигын эрсдэлд тооцогддог ангилалд багтсан хэвээр байна.

Индонез. 2020 онд TI CPI-т 3 оноо буурч 17 байр ухарсан. Уг ухралтыг 2019 оны үр дүнд үндэслэн урьдчилан тооцоолох боломжтой байсан боловч авилгатай тэмцэх газрын хууль, эрх зүй сул байгаа нөлөөллийг тусгаж чадаагүй байна. Нэг гайхмаар зүйл бол Индонез нь  TRACE Matrix-д 6 оноо нэмэгдэж, 16 байраар урагшилсан бөгөөд засгийн газрын болон санхүүгийн ашиг сонирхлын ил тод байдал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үзүүлэлт нь сайжирсан байна.

Мальдив. TI CPI болон TRACE Matrix-д аль алинд нь илт сайжирсан нь харагдаж байна. Тус улс нь TI CPI-т 14 оноо, 55 байраар урагшилж, өндөр эрсдэлтэй ангиллаас дунд эрсдэл рүү шилжсэн бол TRACE Matrix-д 11 оноо, 39 байраар урагшилжээ. Транспэрэнси Интернэшнл байгууллага хэлэхдээ тус улсын энэхүү өсөлт нь 2018 оны сонгуультай холбоотой бөгөөд өнөө үед авлига, мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татагдаад байгаа хэд хэдэн улс төрчийг суудлаас нь чөлөөлсөн, өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сөрөг хүчнийг заналхийлж, яллах зорилгоор ашиглаж байсан эрүүгийн нэр хүндэд халдах тухай хууль гэх мэт хэлмэгдүүлэлтийн хуулиудыг хассантай холбон тайлбарлав. Үүнтэй адилаар, TRACE нь 2020 онд Мальдивын хээл хахуулийн хязгаарлалт, хяналт тавих нийгмийн чадавхтай холбоотойгоор сайжирсан гэж мэдээлсэн.

Бруней Даруссалам. TI CPI-т оноо болон байраа хадгалсан бол TRACE Matrix-д 18 оноо, 78 байраар урагшилжээ. TRACE тус улсын хээл хахуулийг таслан зогсоох, хээл хахуулийн эсрэг хяналт тавих чадвар сайжирч, тус улсын засгийн газартай харилцах харилцаанд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байгааг ажигласан гэжээ.

Мьянмар. Тус улсын TI CPI-ийн 2020 оны үр дүн 2021 онд гарсан. Хэдийгээр тус улс өнгөрсөн оноос 1 оноогоор доогуур үнэлгээ авч, 7 байраар ухарсан ч өнгөрсөн найман жилийн хугацаанд 13 оноогоор ахижээ. Транспэрэнси Интернэшнл байгууллагын мэдээлснээр тус улс 2020 онд дээд түвшний албан тушаалтнуудын эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан зэрэг төрөл бүрийн шинэчлэлтийг хэрэгжүүлсэн зэрэг авлигатай тэмцэх чиглэлээр явуулж буй засгийн газрын хүчин чармайлтын талаар иргэд нааштай хандаж байгааг харуулж байна. Тус үзүүлэлт нь TI CPI-д мөн тусгагдсан байж магадгүй бөгөөд 8 оноо, 23 байраар урагшилжээ.

Дүгнэлт

TI CPI болон TRACE Matrix нь улс орнуудын авилгын ерөнхий эрсдэлийг үнэлэхэд хамгийн хэрэгцээтэй хэрэгслүүд хэвээр байна. Хэдийгээр 2020 оны TRACE Matrix-д Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд ерөнхийдөө сайжирсан ч авилгын өндөр болон бага эрсдэлтэй улс орнуудын хоорондын ялгаа нэмэгдэж байгааг харуулж, TI CPI нь тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниуд тодорхой харьяаллын хүрээнд авлигаас сэргийлэх ёстойг сануулж байна. Нэмж дурдахад, компаниуд эрсдэлд суурилсан уян хатан, тохиромжтой хандлагыг баримтлан, нягтлан шалгах ажиллагаа болон бусад дагаж мөрдөх журмыг ашиглан өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой эрсдлийг үнэлэх хэрэгтэй юм.

Эх сурвалж

Write comment