Эрхэм зорилго, үндсэн зарчим


2013/11/30  6820   0


Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.

Алсын хараа:
Шударга ёсны төлөө иргэдийн итгэл хүлээсэн байгууллага байна

Бидний уриа:
Шударга ёс, хөгжил дэвшилд

Эрхэм зорилго:
Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоон хөгжил дэвшилд хүргэнэ

Үйл ажиллагааны зарчим:
Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлд заасан хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална.

Эрхэмлэх зүйлс:

  • Шударга ёсыг сахих: Үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа аливаа хэлбэрээр ялгаварлахгүй, улс төрийн нөлөө, ашиг сонирхлын зөрчилд автахгүй, ёс зүйн хэм хэмжээг сахин хуулийн хүрээнд чин шударгаар ажиллах;
  • Шуурхай байх: Иргэд, байгууллагын өргөдөл, гомдол, санал, хүсэлтэд нэн анхааралтай хандаж, чирэгдэл учруулахгүй богино хугацаанд шийдвэрлэх;
  • Мэргэшсэн байх: Ажил үүргээ мэргэжлийн түвшинд, нотолгоонд суурилан чанартай гүйцэтгэж, үр дүнг биечлэн хариуцах;
  • Нууцыг чанд сахих: Албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн хувь хүний, албаны болон төрийн нууцыг хууль бусаар задруулахгүй, чандлан сахих.

Write comment