Аймаг нийслэлийн ЗДТГ, Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын 2013 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ /Үнэлгээний тайлан/


2013/12/30  2832   0


УДИРТГАЛ

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын захиалгаар АНУ-ын Азийн сангийн “Монгол Улсад Засаглал, Ил тод байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хөндлөнгийн шинжээчдийн баг нийслэл болон 21 аймгийн ЗДТГ, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж байгууллагын 2013 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж, тайланг бэлтгэн гаргав.
Үнэлгээг хөндлөнгийн судлаачдын баг Авлигатай тэмцэх газраас гаргасан “Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны ажлын тайлан нь санхүүжүүлэгч АНУ-ын Азийн сан болон Авлигатай тэмцэх газрын байр суурь, саналыг агуулаагүй бөгөөд зөвхөн хөндлөнгийн судлаачдын үнэлгээний ажлын үр дүн болно.

Зорилго:
Аймаг, нийслэлийн ЗДТГ, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт өгч үнэлгээний үр дүнгээр жагсаалт гаргах, тэдгээрийн ололт амжилт, нийтлэг алдаа дутагдлыг тодорхойлох, зарим тэргүүн туршилгыг онцлох, цаашид төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлоход оршино.
Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлэв. Үүнд:

  1. Тухайн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг “Төрийн байгууллагын авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлх аргачлал”-ын дагуу үнэлэх;
  2. Сонгосон байгууллагуудад газар дээр нь ажиллаж үнэлгээг баталгаажуулах
  3. Үнэлгээнд хамрагдаж буй байгууллагуудын 2013 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гарсан ололт үр дүн, тэргүүн туршлага, алдаа дутагдлыг тодорхойлох;
  4. Авлигын эсрэг үйл ажиллагааг сайжруулах талаарх санал, зөвлөмжийг дэвшүүлэн гаргахад зэрэг зорилтыг дэвшүүлэв.

Хамрах хүрээ:
Хорин нэгэн аймаг болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой дөчин найман аж ахуйн нэгжүүдийн иүүлсэн 2013 оны авилгын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, холбогдох нотлох баримтын хүрээнд тус үнэлгээг хийж гүйцэтгэв.
Хугацаа:
2013 оны 11 сарын 15-наас 2013 оны 12 дугаар сар 5-ны өдөр хүртэлх ажлын 15 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэв.

Арга зүй:
Үнэлгээг Авлигатай тэмцэх газраас батлан гаргасан “Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу хийж гүйцэтгэсэн.

Тус үнэлгээг баримт бичиг судлах, цахим хуудас холбогдох мэдээллийн эх сурвалжид шинжилгээ хийх, ажилчин албан хаагчдаас асуулгын судалгаа авах, газар дээр нь ажиллаж ажиглалт дүгнэлт хийх зэрэг судалгааны аргуудыг ашиглан хийж гүйцэтгэв.

Үнэлгээ, шинжилгээнд ашигласан эх сурвалж

  • Дээрх байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллаганы төлөвлөгөө тайлан, хавсралтаар ирсэн нотлох баримтууд,
  • Байгууллагын цахим хуудас,
  • Газар дээр нь ажиллаж гаргуулан авсан баримт, нотолгоо,
  • Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн бүртгэл,
  • Авлигатай тэмцэх газраас авагдсан зөрчил арилгуулах, хариуцлага оногдуулсан арга хэмжээний бүртгэл,
  • Тухайн байгууллагуудтай холбогдох авлигатай тэмцэх газарт ирүүлсэн өргөдөл гомдлын бүртгэл,
  • Үнэлгээнд хамрагдаж буй байгууллагын албан тушаалтнаас Авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа бүртгэлийн тоо мэдээ,
  • Асуулгын судалгааны дүн,
  • Төрийн албаны зөвлөл болон худалдан авах ажиллагааны газрын цахим хуудас.

Дэлгэрэнгүй тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх