“Өөр ирээдүй” өдөрлөг боллоо


2018/12/10  2286   0


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 10 дугаар зорилт болох “Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх” зорилтыг хангах чиглэлээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Монголын Сурагчдын холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн 8-10 дугаар ангийн сурагчдын дунд “Өөр ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 12 дугаар сарын 1-6-ны өдрүүдэд зохион байгуулж, нийслэл, хөдөө орон нутгаас нийт 396 сурагч уралдаанд хамрагдаж эссэгээ ирүүлсэн байна.

Уралдаанд ирүүлсэн нийт эссэнээс  шилдэг 100 эссэ бичсэн сурагчийг шалгаруулан  2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Олон нийтийн төв”-д болсон “Өөр ирээдүй” өдөрлөгт урьж оролцуулав.

 Өдөрлөгийн үеэр сурагчид илтгэл тавих, кейс дээр багаар ажиллах, хандлага өөрчлөх хөгжөөнт тоглоом тоглох, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулсан ба Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү эссэ бичлэгийн уралдаанд эхний 3 байрт шалгарсан сурагчдад шагнал гардуулав.

Эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байранд 2 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Б.Оюунчимэг, 2 дугаар байранд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн 10в ангийн сурагч М.Бодьгэрэл, 3 дугаар байранд 23 дугаар сургуулийн 8г ангийн сурагч Д.Дөлгөөн нар тус тус шалгарсан байна.



Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх