Гомдол, мэдээлэл хүлээн авах 110 утсыг шинээр нээлээ


2019/10/14  4986   1


Авлигатай тэмцэх газраас гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг ажиллуулж эхэллээ. Энэ утсаар авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, холбогдох зөрчил гаргасан албан байгууллага, албан тушаалтныг шалгах юм.

110 дугаарын утсаар албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүй, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд үнэ төлбөргүй хүлээн авна.

Шинэ утсыг иргэд, олон нийтэд танилцуулж сурталчлах ажлыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд өнөөдөр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбар болон “Бөмбөгөр” худалдааны зах дотор зохион байгууллаа.  

Write comment


Зочин    202.9.46.153

Answer 2019 оны 12 сарын 16
Авилгын талаархи мэдээллийг нэр усгүй авдаг болох хэрэгтэй. Хүмүүс эргэн тойрон дахь авигалтай холбоотой хэргийг мэддэг ч өөрөө мэдээлэл өгснөө мэдэгдхийг хүсдэггүй. Том үнийн дүнтэй мэдээлийг буцах эзэнгүй ч шалгаж үзэх л хэрэгтэй.