“Зөв дадал-20” дижитал чуулганыг зохион байгуулна


2020/12/14  2199   0


Авлигатай тэмцэх газраас өрнүүлж буй “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд “ЗӨВ ДАДАЛ-20” дижитал чуулганыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагт зохион байгуулах гэж байна.

“GOOD HABITS 20  буюу “Зөв дадал 20”  дижитал чуулганыг нийгэмд шударга ёсны үнэ цэнийг таниулах зорилгоор үзэл санааны соён гэгээрүүлэгчдийг хамруулахаар бэлтгэж байна.

Та ямар дадлыг өөртөө хэвшүүлсэн бэ? Таны дадал Таныг болон Таны ирээдүйг бүтээж байдаг гэдэгтэй Та санал нийлэх үү? Бодол үг болж, үг үйлдэл болж, үйлдэл дадал болж, дадал зан чанар болж, зан чанар хувь тавилан болдог. Дижитал чуулганаар зөв дадлаар өөрcдийн одоогийн амжилтыг бүтээсэн салбар салбарын төлөөлөл, соён гэгээрүүлэгч, зочин илтгэгчид өөрсдийн зөв дадлаа хуваалцаж залуусыг шударга ёсны үнэ цэнэ, зөв хандлагад уриална хэмээн зорьж байна.

Дижитал хэлэлцүүлгийн илтгэгчээр нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан, хүний эрхийн активист, зохиолч Ц.Оюунгэрэл, “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын тэргүүн П.Наранбаяр, “Үнэгүй фитнесс” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Л.Саруулбат, “Өрөг.мн” сайтыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б.Болорчимэг, топ модель Э.Энхболд, рэппэр Big Gee, англи хэлний багш, комедиан Н.Амаржин, рэппэр NMN нар сонгогджээ.

Иргэн Та “GOOD HABITS-20” дижитал чуулганд оролцохыг хүсвэл 2020 оны 12 дугаар сарын 16-ны 19.00 цагаас АТГ-Олон нийтийн төв цахим хуудас болон Лайв телевиз (LiveTV), www.livetv.mn сайтын шууд дамжуулалтад холбогдоно уу.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх