Шударга ёс гэж юу вэ?


2012/10/05  6869   0


-"Шударга байхад шударга ёс хэрэгтэй"
Баабар

-"Үнэн, үнэн гэж хэлэгдэхээ болих цагт шударга ёс үнэртэхээ болино"
"Чөлөөт бүс" блогоос

-"Үнэн байх, шударга байх гэдэг нь сэтгэлийн таашаал төдий зүйл биш, амьд явахын, хүн байхын шагнал буюу"
"Өнөөдөр" сониноос

-"Шударга ёс гэдэг нөмөр нөөлөгт нь үнэний төлөөх эрэл урагшлан давшиж чадах нийгмийн тогтолцоо"
Иргэн Р.Батхүү

-"Шударга ёсыг тогтооход бид энд тэндээс зээл тусламж хүсэх шаардлагагүй. Шударга ёс тогтож чадвал нийгмийн баялгийн хувиарлалт зөв болж ард түмэн маань хямралт байдлаас ангижрах болно. Үүнийг Та бид өөрсдөө л хийнэ"
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

-"Шударга бус хүн эд баялаг, эрх мэдлийг олж авбал өөртөө ч, өрөөлд ч гай зовлон тарьдаг"
Иргэн А.Даваасүрэн

Write comment