21 аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй цахим уулзалт зохион байгуулав


2021/02/05  1258   0


Авлигатай тэмцэх газраас орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцож, нэгдсэн мэдээлэл арга зүйгээр хангах цахим уулзалтыг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулав.

Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн болон тус хэлтсийн албан хаагчид, 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар, нийт 42 албан тушаалтан оролцов.

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, 2021 онд хамтран хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, анхаарах асуудлаар танилцуулсан бол хэлтсийн ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 онд хэрэгжүүлсэн ажилд хийсэн дүн шинжилгээний талаар мэдээллээ.

Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг орон нутагт үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр ”Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусган биелэлтийг хангах, зохион байгуулалтын арга хэмжээ авах  чиглэлээр харилцан санал солилцсон үр дүнтэй уулзалт болов.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх