Нийслэл болон орон нутгийн 1500 орчим иргэдийн хурлын төлөөлөгчдийг цахим сургалтад хамруулав


2021/03/28  1039   1


Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2021 оны 3 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад нийслэл болон нийслэлийн 9 дүүрэг, Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Дорноговь, Өмнөговь, Төв, Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт 1500 орчим төлөөлөгч хамрагдав.

Иргэдийн төлөөлөгчдөд  “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл”, “Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагын удирдах албан тушаалтны хүлээх үүрэг”, “Авлигын гэмт хэрэг-шинэ зохицуулалт” сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийж иргэдийн төлөөлөгчдийн асуултад хариулж, хууль эрх зүйн зөвлөгөө, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр талаар арга зүйн зөвлөгөөг өгөв.

Сургалт үе шаттайгаар үргэлжилж аймгуудын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт 4 дүгээр сард үргэлжлэх юм.


Сэтгэгдэл бичих


Зочин    212.129.78.160

Хариулах 2021 оны 04 сарын 15
Сайн байцгаана уу Төв аймгийн Лүн сумын нутагт орших Авдрантын боржин чулууны ордыг хөл хорионы дундуур иргэдийн хурлын төлөөлөгч нар гарын үсэг зурж ардаа ямар эзэнтэй нь мэдэгдэхгүй компанид хайгуулын зөвшөөрөл өгчээ. Энэ орд нь дэлхийд хамгийн хатуулаг хөх цэнхэр боржин чулуутай ба барилгын замын бүтээн байгуулалтад маш хэрэгтэй үнэтэй чулуу юм. Ямар учраас ингэж яарах болсон ба ард иргэдийн саналыг асуугаагүй шийдвэр гаргасан нь ард иргэдийн дунд хардлага төрүүлж байна. Хариулт өгнө үү Маш их баярлалаа Сарангэрэл

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх