Мал эмнэлэг, үржлийн газарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав


2015/02/05  1259   0


Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг 2014 үйл ажиллагааны үнэлгээгээр хангалтгүй оноо авсан Мал эмнэлэг, үржлийн газарт тусгайлан ажлын хэсэг гаргаж ажиллалаа. 

Ажлын хэсэг Мал эмнэлэг, үржлийн газарт ажиллах үеэрээ тус газрын эрх бүхий албан тушаалтан М.Гантулгад “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг таниулах, 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнахтай холбоотой нотлох бичиг баримтыг ирүүлэхдээ анхаарах асуудлуудын талаар болон цахим хуудас хариуцсан ажилтан Ж.Оргилбатад цахим хуудсаа иргэд, олон нийт хандахад зориулан хялбар болгох, бусад хангалттай мэдээллээ байршуулдаг байгууллагуудын цахим хуудсуудыг тандах, сайн туршлагыг өөрийн байгууллагад нэвтрүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Энэхүү ажлын хүрээнд “Мал эмнэлгийн зайлшгүй шаардлагатай эм болон эмнэлгийн хэрэгслийн жагсаалт, Малын эмийн улсын бүртгэлийн жагсаалт, Малын эмийн улсын бүртгэлийн дүрэм, Мал эмнэлгийн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн жагсаалт” зэргийг ил тод, нээлттэй болгуулав. Тус газарт 2014 онд ирсэн бичиг, Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2014 оны шийдвэрүүдтэй танилцаж, тендерийн үнэлгээний хороо байгуулах, гадаад томилолт, ажилд томилохтой холбоотой тушаалуудыг хянаж судлав. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх