Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг анхааруулав 


2015/03/04  1899   0


Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ажиллах явцад зарим дүүргийн Засаг даргын Тамгын газрын авто машинуудад чанга яригч, дуут дохио, гэрлэн дохио худалдан авахад төсвөөс мөнгө зарцуулж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.7-д заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албан тушаалын байдлаа ашиглан давуу эрх эдэлсэн авлигын шинжтэй зөрчлийг илрүүлжээ. 

Хууль зүйн сайдын 2013 оны А/121 тоот тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-д зааснаар тусгай дуут болон гэрэл дохиог зөвхөн төрийн тусгай хамгаалалт, цагдаа, тахарын алба, дотоодын цэрэг, онцгой байдал, Авлигатай тэмцэх газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний алба, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын машин болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах эрх бүхий албан тушаалтан хойшлуулшгүй ажиллагаа, шуурхай дуудлагын үед, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн орон нутагт ажиллах үедээ хэрэглэх юм. 

Иймд дээрх авлигын шинжтэй зөрчлийг дахин гаргуулахгүй байхын тулд уг журмаар эрх олгоогүй байгууллагад нэгэнт олгосон зөвшөөрлийг хүчингүй болгож, цаашид хэрэглэх эрхгүй этгээдэд зөвшөөрөл олгохгүй байхыг Авлигатай тэмцэх газраас анхааруулж, Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд албан тоот хүргүүлсэн бөгөөд тус төвийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэцацрал дүүргийн Засаг даргын Тамгын газрын авто машинуудад тусгай дуут дохио олгосон бүртгэл байхгүй бөгөөд цаашид журмын хэрэгжилтийг ханган ажиллах тухайгаа Авлигатай тэмцэх газарт хариу мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх