Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна


2015/03/06  1255   0


Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээгээр хангалтгүй оноо авсан Говь-Алтай аймагт ажиллаж байна. 

Ажлын хэсэг Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн мэдлэг олгох сургалт зохион байгуулж, аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, ИТХ, түүний ажлын алба, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагаас гарсан шийдвэр, дүрэм, журам заавартай танилцах юм. 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Гуулин тосгонд ажиллах явцдаа тус сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас гадагш явуулсан нийт 578 албан бичиг, Засаг даргын 156 захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын 15 тушаалтай танилцсан. Томилгоотой холбогдох 6 шийдвэр гарсны 3 нь Г.Баасанмаад холбогдох ба тэрээр 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Засаг даргын орлогчоор, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргаар, 2015 оны 01 дүгээр сарын 26-наас Засаг даргын Тамгын гарын Санхүүгийн албаны даргаар тус тус томилогдсон бөгөөд аль ч тохиолдолд урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй байна. Мөн Д.Хүрэлбаатарыг Засаг даргын орлогчоор, Б.Түвшинзаяаг Гуулин багийн Засаг даргаар, О.Цэвээнмааг Засаг даргын Тамгын газрын дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохдоо мөн урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй байв. Мөн Үнэлгээний хороо байгуулсан Засаг даргын 3, Засаг даргын Тамгын газрын 1 шийдвэр гарснаас Үнэлгээний хорооны гишүүн болох 13 гишүүн сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлээ дутуу гаргасан зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн байна. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх