Авлигатай тэмцэх газрын саналын дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга хууль зөрчсөн тушаалуудаа хүчингүй болгов


2015/03/13  1695   0


Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг томилогдож, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал болон гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн мөрдөн байцаагчийн мэдэгдлийн хэрэгжилттэй танилцлаа.

Тус төвийн дарга Л.Баярхүү нь авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах хүрээнд санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулан, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газар, дүүргийн /орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалт/ нийт 891 сая 21 мянга 405 төгрөгийн хөрөнгийг болон АИФО, Европын Холбооны хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэхэд туслах” төслийн хүрээнд хандивласан 4 сая 457 мянга 231 төгрөгийн тусламжийн хөрөнгийг үндсэн хөрөнгийн бүртгэлд авч, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын зохих бүртгэлд оруулжээ. 

Нийлэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаас эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмчээр сар бүр 200 мянга, санхүүгийн зөвлөхөөр сар бүр 700 мянга, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерээр сар бүр 300 мянга, цитологич эмчээр сар бүр 500 мянга, хуулийн зөвлөхөөр сар бүр 400 мянган төгрөгийн ажлын хөлстэйгөөр тус тус ажиллуулах шийдвэр гаргаж, ажил гүйцэтгэгч нартай “Хөлсөөр ажиллуулах гэрээ” байгуулан хэрэгжүүлснийг Авлигатай тэмцэх газраас төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн “Хөлсөөр ажиллах гэрээ”-ээр гүйцэтгэх ажил, үйлчилгээг нээлттэй сонгон шалгаруулалтаар ил тод зарлах зарчмыг баримтлаагүй гэж үзэж, энэ талын холбогдох тушаалуудыг хүчингүй болгуулж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах зарчмаар хэрэгжүүлэх саналаа хүргүүлсэн юм. Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн саналын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/22 дугаар тушаалаар хууль зөрчсөн дээрх гэрээнүүдээ цуцалж, холбогдон гарсан 5 тушаалыг хүчингүй болгосноо бичгээр мэдэгдлээ. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх