Иргэдээс үндэслэлгүй авч байгаа 20000 төгрөгийн хураамжийг таслан зогсоох шаардлагатай гэж үзэв


2015/03/24  1754   0


Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, чиг үүргийг судлан танилцах зорилгоор Барилгын хөгжлийн төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ажиллав.

Барилга хөгжлийн төв нь барилга, нийтийн аж ахуйн талаар төрөөс явуулж буй бодлогын хэрэгжилтийг хангах, УИХ, Засгийн газраас баталсан улсын төсөв, бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээнд техникийн хяналт тавих, магадлал хийх ажлыг зохион байгуулах, шаардлагатай судалгаа мэдээллээр төрийн захиргааны төв байгууллагыг хангах зорилго бүхий төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Тус төв нь Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах хяналт тавих, барилгын норм, дүрэм, барилгын төсвийн жишиг үнэлгээ, үнийн индекс, стандарт боловсруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгогчийг төлөөлөн оролцох, барилгын норм, норматив боловсруулах, зарцуулах үйл ажиллагаа, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг болон барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах, зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох, инженер техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх зэрэг олгох, салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах зэрэг үндсэн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг тус байгууллагын мэдээллийн ил тод нээлттэй байдал, эрх бүхий албан тушаалтныг мэдээлэл арга зүйгээр хангах, холбогдох дүрэм журмуудыг судлан үзэж, удирдлагын түвшинд байгууллагыг хэрхэн авлигаас ангид байлгах талаар болон ажилтан, албан хаагчдад хууль сурталчилж ажиллав. Мөн хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ хийх эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмын хүрээнд явуулж байгаа үйлчилгээнд иргэдээс үндэслэлгүй хурааж байгаа 20 000 төгрөгийн хураамжийг таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэх иргэн, аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалттай холбогдох журмыг ил тод мэдээлэх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, гэрчилгээний олголт, сунгалт, нэмэлт ажил бүхий мэдээллүүд хугацааны хамт нээлттэй болгох зэрэгт анхаарч ажиллахыг даалгав.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх