Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд олгодог сар тутмын урамшууллыг зогсоов


2015/03/30  1336   0


Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Хурлын 2014 оны тогтоол, тэмдэглэл, Хурлын даргын захирамж, ирсэн, явсан бичгийн бүртгэл, албан бичгүүд, Хурлаас баталсан хөтөлбөр, шийдвэрүүдээс авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр хүргүүлсэн юм. Уг албан бичгийн мөрөөр авсан арга хэмжээний талаар нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхзаяа Авлигатай тэмцэх газарт хариу мэдэгдэв. 

“Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нарт сургалт зохион байгуулах” нэрээр 1 412 300 төгрөгийг шинэ жилийн арга хэмжээнд зарцуулсан нь Хурлын Тэргүүлэгчдийн ёс зүйг зөрчсөн үйлдэл болсон тул дахин ийм алдаа дутагдал гаргахгүй ажиллахыг Хурлын даргаас үүрэг болгосон байна. Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд сар бүр олгож байсан 15 мянган төгрөгийг 2015 оноос эхлэн олгохгүй байх тухай асуудлыг ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа ажээ. Түүнчлэн “Налайх дүүргийн Хурлын байгууллагын нууцыг хадгалах, хамгаалах журам”-ыг хүчингүй болгож, шинэчилсэн журмыг хэлэлцүүлэх, ИТХ-ын нягтлан бодогчийн ажлын байрны давхардлыг салгах зэргээр авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахаа мэдэгдлээ. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх