Өөртөө урамшуулал олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа


2015/03/31  1954   0


Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүргийн төрийн байгууллагууд дахь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц байдалтай танилцав. 

Шалгалтын явцад холбогдох баримт материалуудыг хянан үзэхэд Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нямсүрэн, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбат, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбат нар нь өөртөө урамшуулал олгосон байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг тус тус зөрчсөн үйлдэл юм. 

Дээрх албан тушаалтнуудад холбогдох хуульд зааснаар арга хэмжээ авах тухай албан бичгийг харьяа дээд байгууллагууд руу Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн бөгөөд энэ дагуу Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нямсүрэнг албан үүргээс нь чөлөөлж, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбатын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулж, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбатын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх