Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх 2014 оны судалгааны тайлан


2015/04/08  6643   1


БҮЛЭГ I. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН БҮТЭЦ 

I.1. Төрийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн ерөнхий байдал

Судалгаанд оролцогчдыг насны бүтцээр авч үзвэл тэдний 31.0 хувь нь 30 хүртэлх насны, 27.1 хувь нь 31-40 насны, 22.8 хувь нь 41-50 насны, 13.5 хувь нь 51-60 хүртэл насны, 5.6 хувь нь 61 болон түүнээс дээш насны хүмүүс, харин хүйсийн 42.1 хувийг эрэгтэйчүүд, 57.9 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна (Зураг 1). 

Зураг 1. Судалгаанд оролцогчдын нас, хүйсийн суврага, дүнд эзлэх хувиар

Төрийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн бүтцийг боловсролын түвшнээр нь авч үзэхэд 40.7 хувь нь бүрэн дунд болон түүнээс доош, 17.5 хувь нь техник мэргэжлийн анхан болон тусгай мэргэжлийн дунд шатны, 37.6 хувийг дипломын болон бакалаврын дээд, 4.2 хувийг магистр болон түүнээс дээш боловсролтой иргэд эзэлж байна (Хүснэгт 1).

Хүснэгт 1. Төрийн үйлчилгээ авсан иргэдийн 2014 оны судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн тоо, бүтэц, дүнд эзлэх хувь, боловсролын түвшнээр

Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх 2014 оны судалгааны тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл бичих


М.Амартүвшин    202.170.84.7

Хариулах 2015 оны 04 сарын 16
Сайн байна уу. Шударга байдлын үнэлгээний 2014 оны тайланг бүрэн эхээр нь харах боломж байна уу

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх