Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2014 оны судалгааны тайлан


2015/04/08  4442   0


ОРШИЛ

Төрөөс авч хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг тэмцлийн нэг хэсэг нь авлигын нөхцөл байдал, цар хүрээ, шалтгаан, хэлбэрийг бодитой, үнэн зөвөөр тогтоох явдал юм. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг судалгаануудын нэг нь “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх шинжээчдийн төсөөллийн судалгаа” юм. 

Энэхүү судалгааг жил бүр зохион байгуулж явуулах чиг үүргийг Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газарт даалгасан бөгөөд судалгааны үр дүн нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх нэг шалгуур болдгоороо онцлог юм. 

Олон нийтэд толилуулж буй энэхүү судалгааны тайлан Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал, ялангуяа “том авлига” гэж онцлон нэрлэдэг улс төрийн хүрээний авлигын талаар тодорхой дүр зураг, төсөөлөл өгнө гэдэгт найдаж байна.

2014 оны улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлига буюу “өндөр” түвшний авлигын талаархи шинжээчдийн үнэлгээг гаргах судалгааг шинэчилсэн аргачлалын дагуу зохион байгууллаа. 

Судалгааны үр дүнг авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд бодитой ашиглах, авлигын нөхцөл байдлын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх нь судалгааны нэг чухал хэсэг юм. 

Судалгааны үр дүнг илүү чанартай, өгөөжтэй, бодитой болгох, цаашид судалгааны арга зүй, аргачлалыг сайжруулах талаарх саналаа тус газарт ирүүлэхийг хүсье.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

2014 оны Монгол Улс дахь “Өндөр” түвшний авлигын төсөөллийн үнэлгээ

Монгол Улсын улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлига буюу “өндөр” түвшний авлигын талаарх шинжээчдийн төсөөллийн 2014 оны үнэлгээ 3.58 гарлаа. Энэхүү үзүүлэлт нь Монгол Улсад “өндөр” түвшний авлига түгээмэл байгааг илэрхийлж байна.

Зураг 1. Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлига буюу “өндөр” түвшний авлигын төсөөллийн үнэлгээ

АВЛИГЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Сүүлийн 1 жилийн хугацаанд Монгол Улсад авлига хэр түгээмэл байсан гэж Та үзэж байна вэ?

Судалгаагаар Монгол Улсын улс төр, шүүх, хууль сахиулах байгууллагын хүрээн дэх авлига буюу “өндөр” түвшний авлигын түвшинг тодорхойлохоос гадна Монгол улс дахь авлигын түвшинг ерөнхий байдлаар тодорхойлох зорилгоор 1 – огт үгүй, 2 – бага зэрэг, 3 – дунд зэрэг, 4 – их, 5 – маш их гэсэн үзүүлэлтийг ашиглан шинжээчдээр үнэлүүлэв.

Зураг 2. 2014 оны авлигын ерөнхий түвшин

Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2014 оны судалгааны тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Write comment