Авлигатай тэмцэх газраас өгсөн Зөвлөмжийн дагуу авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллажээ


2015/04/22  1351   0


Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Налайх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах явцад илэрсэн нийтлэг зөрчил дутагдал, түүний мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус дүүргийн Засаг дарга, ИТХ-ын Ажлын албанд Зөвлөмж хүргүүлсэн юм.

Дээрх Зөвлөмжийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн байна. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төсөвт байгууллагуудын ил тод байдлыг сайжруулах, дүүргийн албан ёсны цахим хуудасны мэдээллийг шинэчилж баяжуулах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдлуудыг тодорхойлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ төлөвлөх, нийтийн албан тушаалтнуудад хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, сургалт, мэдээллийн үйл ажиллагаа явуулах зэрэг чиглэлээр зарим шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ.

Авлигатай тэмцэх газраас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт хүргүүлсэн Зөвлөмжтэй https://www.iaac.mn/old/pdf/zuvlumj/20150317_nalaih_duurgiin_zd.pdf хаягаар орж танилцана уу.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх