Орон нутагт ажилласан дүнгийн мөрөөр 54 дүрэм, журмыг хянана


2015/05/29  1599   0


Тус газраас томилогдсон ажлын хэсэг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, мэдүүлгийн бүрдүүлэлтийн програм хангамж, цахим бүрдүүлэлт, мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах, төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор өнгөрсөн сард Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нийт 28 сум, тосгонд ажилласан билээ.

Орон нутагт ажиллах явцад хандив авахтай холбогдсон хязгаарлалтыг зөрчих, албан тушаалтныг томилохдоо урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилох, үүргээ гүйцэтгэхдээ иргэн, аж ахуйн нэгжид давуу байдал олгох, шийдвэр гаргах түвшний албан тушаалтан өөртөө холбоотой шийдвэрийг гаргахдаа сонирхлын зөрчил үүссэн буюу үүсч болзошгүй нөхцөл байдлыг мэдэгддэггүй, зарим шийдвэрийг гаргахдаа хууль тогтоомжийн хамааралгүй зүйл, заалтыг үндэслэдэг, хууль тогтоомжоор эрх олгосон субъектээс нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт нь хүчин төгөлдөр үйлчилсээр байтал түүнийг үндэслэн дахин журам гаргаж, шат дамжлага, хүнд суртал үүсгэдэг зэрэг зөрчил, дутагдал түгээмэл байлаа. 

Дээрх зөрчил, дутагдлыг арилгахад чиглэсэн ажлыг үр дүнтэй зохион байгуулах үүднээс “Тайлангийн мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөө”-нд нийт 28 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаснаас гадна 54 дүрэм, журам хянахаар болоод байна.

Write comment