Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх шинжээчдийн баг манай улсад ажиллаж эхэллээ


2015/06/02  1497   0


Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх зорилгоор хүрэлцэн ирсэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын шинжээчдийн баг манай улсад ажиллаж эхэллээ. 

Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Авлигын эсрэг сүлжээний зөвлөх, багийн удирдагч Дмитро Котлиар, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны бодлогын газрын ахлах зөвлөх Евгений Смирнов, Армени улсын Өндөр зэрэг дэвтэй албан тушаалтны ёс зүйн хорооны комиссар Лилит Петросян, Азербайжан улсын Авлигатай тэмцэх алба, Улсын ерөнхий прокурорын газрын прокурор Самир Махмудов, Литва улсын Авлигатай тэмцэх газрын Олон улсын харилцаа хариуцсан ажилтан Елена Кончевиците нар оржээ. Шинжээчдийн баг нь УИХ, Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, бие даасан шинжээчид, олон улсын байгууллага, гадаад улсын элчин сайдын яам зэрэг олон төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, үнэлгээний асуултуудад хариулт авах юм. 

Монгол Улс нь Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 онд нэгдэн орсон бөгөөд 2014 онд тус байгууллагын Үнэлгээний баг манай улсын авлигын эсрэг үйл ажиллагаа, эрх зүйн орчинд анх удаа үнэлгээ хийсэн билээ. Үнэлгээний цар хүрээ нь авлигатай тэмцэх байгууллага, худалдан авах ажиллагаа, санхүүгийн дотоод хяналт шалгалт, дотоод аудит, шүүх, прокурорын байгууллага, хувийн хэвшил зэрэг байгууллагуудтай холбоотой үйл ажиллагаа, эрх зүйн орчноос гадна авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн ил тод байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх асуудлуудыг хамарч байна. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх