Улс төрийн албан тушаалтныг төрийн захиргааны албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгох шаардлагатай


2015/06/08  1294   0


Авлигатай тэмцэх газраас Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бямбаад шийдвэрийг хүчингүй болгуулах тухай албан бичиг хүргүүллээ. 

Тус газраас томилогдсон ажлын хэсэг Увс аймагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөгөө өгч ажилласан юм. Үүний зэрэгцээ холбогдох зарим шийдвэрийг хянан үзэхэд Увс аймгийн Түргэн сумын ИТХ-ын төлөөлөгч К.Оюунтөгөлдөрийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар төрийн захиргааны албан тушаалд томилсон байв. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн үйлдэл юм. 

Дээрх хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох арга хэмжээ авч, дүнг эргэн мэдээлэхийг Авлигатай тэмцэх газраас үүрэг болгож байна. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх