Авлигатай тэмцэх газарт 2015 оны дөрөвдүгээр сард хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дүн шинжилгээ


2015/06/09  3054   0


Авлигатай тэмцэх газарт 2014 оны дөрөвдүгээр сардхүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээлэл /ӨГМ/-ийн дүн шинжилгээг Мөрдөн шалгах хэлтэс /МШХ/, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс /ХШДШХ/, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс /УССГХ/-ийн 2015 оны дөрөвдүгээр сард хүлээн авч, хянаж шийдвэрлэсэн ӨГМ-ийн хүрээнд хийв.

ӨГМ хүлээн авсан байдал

Авлигатай тэмцэх газар 2014 оны дөрөвдүгээр сард нийт 108 ӨГМ хүлээн авсан байх ба үүний 58 ӨГМ-ийг МШХ, 35 ӨГМ-ийг ХШДШХ, 12 ӨГМ-ийг ГАХ, 3 ӨГМ-ийг УССГХ тус тус хүлээн авсан байна. 

Нийт ӨГМ-ийн 19-ийг даваа гаригт, 26-г мягмар гаригт, 27-г лхагва гаригт, 22-ыг пүрэв гаригт, 14-ийг баасан гаригт тус тус хүлээн авсан байна.

Нийт хүлээн авсан ӨГМ-ийн 21 буюу 19.4 хувь нь иргэн, аж ахуй нэгж, байгууллага өөрт хамаарсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан, 27 буюу 25 хувь нь төрийн болон хувийн байгууллагаас ирүүлсэн албан бичиг, 60 буюу 55.6 хувь нь төрийн албан тушаалтан хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлсэн шинжтэй ӨГМ байна. 

Гомдол мэдээлэл ирүүлэгчийн талаарх мэдээлэл 

АТГ-т дөрөвдүгээр сард ирсэн нийт 108 ӨГМ-ийн 71 буюу 66 хувийг хувь хүнээс, 11 буюу 10.1 хувийг хуулийн этгээдээс ирүүлсэн, 17 буюу 15.6 хувь нь нэргүй мэдээлэл байгаа бол 9 буюу 8.3 хувь нь хэн, хаанаас ирүүлсэн нь тодорхойгүй ӨГМ байна. 

Хувь хүмүүсээс ирүүлсэн ӨГМ-ийн 11.2 хувь нь нэгээс дээш тооны хүмүүс хамтарч ӨГМ гаргасан байх ба нийт ӨГМ гаргасан 71 хувь хүмүүс өөрсдийн хувийн мэдээлэл болох оршин суугаа хаяг, ажил, албан тушаал, утасны дугаар, мэйл хаягаа ирүүлээгүй байх ба ӨГМ-ийн талаар хэлтсүүдээс ирүүлсэн судалгаанд зөвхөн ӨГМ гаргагчийн нэр л бичигдсэн байна. 

Албан байгууллагаас ирүүлсэн ӨГМ-ийн 27 буюу 79.4 хувь нь төрийн байгууллагаас, 7 буюу 20.6 хувь нь хувийн хэвшлийн аж ахуй нэгжээс тус тус ирүүлсэн байна. 

Нийт ирүүлсэн ӨГМ-ийг агуулгын хувьд авч үзвэл 105 буюу 97.2 хувь нь ӨГМ-д холбогдсон этгээд авлигын гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байж болзошгүй талаар байгаа бол 3 буюу 2.8 хувь нь тодорхойгүй байна. 

Авлигатай тэмцэх газарт 2015 оны дөрөвдүгээр сард хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дүн шинжилгээг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх