АТГ 2015 оны 5 дугаар сард: Хууль тогтоомж зөрчсөн 18 дүрэм, журмыг хүчингүй болгуулах ажлыг зохион байгуулав


2015/06/16  1304   0


Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье. 

  • Төрийн байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн “Шинжээчдийн баг”-аас хангалтгүй үнэлгээ авсан Оюуны өмчийн газар, Архивын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар зэрэг байгууллагад ажиллав.
  • Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтыг нийт 10 удаа 1020 албан тушаалтанд зохион байгуулав.
  • Булган аймгийн 17 суманд томилолтоор ажиллаж, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэв. 
  • Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн Барилгын хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Б.Баярсайхан, Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нарт хариуцлага тооцуулах албан бичгийг хүргүүлэв.
  • Булган аймгийн Баян-Агт сумын Засаг дарга Л.Эрдэнэбилэг, Оюуны өмчийн газрын дарга Б.Чинбат, ШУТИС-ийн ректор Б.Очирбат нарт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн ил тод байдлыг хангахад чиглэсэн Зөвлөмж хүргүүлэв. 
  • Холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, Булган аймгийн болон сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдээс батлан гаргасан 18 дүрэм, журмыг хүчингүй болгуулах ажлыг зохион байгуулав

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх