Гэмтэл согог судлалын үндэсний төвд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна


2015/06/24  1180   0


Авлигатай тэмцэх газраас болон бусад байгууллагын гаргасан судалгааны дүнгийн мөрөөр эрүүл мэндийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн нэгбүрчилсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, заавар зөвлөгөө өгөх, 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж эхэллээ. 

Ажлын хэсэг тус төвийн захирал, дэд захирал нараас батлан гаргаж буй шийдвэрүүд болон холбогдох дүрэм, журам, шаардлагатай бол бусад мэдээлэл, баримтыг гаргуулан танилцаж, салбарын хэмжээнд мөрдөж буй дүрэм журам, зааврыг хянан үзэж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах, сургалт зохион байгуулж байна. 

Авлигатай тэмцэх газар 2013 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд тухайн үед илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр хамтран ажиллаж байв. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх