Авлигатай тэмцэх газарт 2015 оны тавдугаар сард хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дүн шинжилгээ


2015/06/25  3041   0


Авлигатай тэмцэх газарт 2015 оны тавдугаар сардхүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээлэл /ӨГМ/-ийн дүн шинжилгээг Мөрдөн шалгах хэлтэс /МШХ/, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс /ХШДШХ/, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс /УССГХ/-ийн 2015 оны тавдугаар сард хүлээн авч, хянаж шийдвэрлэсэн ӨГМ-ийн хүрээнд хийв.

ӨГМ хүлээн авсан байдал 

Авлигатай тэмцэх газар 2015 оны тавдугаар сард нийт 99 ӨГМ хүлээн авсан нь өмнөх сартай харьцуулахад 9 ӨГМ буюу 0.09 хувиар буурсан байна.

Нийт ирүүлсэн 99 ӨГМ-ийн 48-ыг МШХ, 35-ыг ХШДШХ, 5-ыг ГАХ, 4-ийг УССГХ тус тус хүлээн авч шалгаж байгаа бол 7 ӨГМ-ийг аль хэлтэс хүлээн авч шалгаж байгаа нь тодорхойгүй байна.

Нийт ӨГМ-ийн 26-г даваа гаригт, 21-ийг мягмар гаригт, 22-ыг лхагва гаригт, пүрэв болон баасан гаригт тус бүр 15 ӨГМ хүлээн авсан байна.

Нийт хүлээн авсан ӨГМ-ийн 17 буюу 17.2 хувь нь иргэн, аж ахуй нэгж, байгууллага өөрт хамаарсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан, 30 буюу 30.3 хувь нь төрийн байгууллага болон хувийн хэвшлээс ирүүлсэн албан бичиг, 51 буюу 51.4 хувь нь төрийн албан тушаалтан хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлсэн шинжтэй ӨГМ байгаа бол 1 буюу 1.1 хувь нь тодорхойгүй байна.

Авлигатай тэмцэх газарт 2015 оны тавдугаар сард хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дүн шинжилгээг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх