БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА


2015/06/25  4355   0


Бүгд найрамдах Солонгос Улсын өнөөгийн авлигын нөхцөл байдал: Транспаранси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексийн 2014 оны судалгаагаар тус улс дэлхийн 175 улс орноос 43 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. 

Дэлхийн авлигын хэмжүүр 2013 оны судалгаагаар БНСУ-ын авлигын түвшин бага байгаа гэсэн дүгнэлт гарсан ба нийт хүн амын ердөө 3 хувь нь авлига өгсөн гэж хэлсэн нь Канад, Норвеги, Шинэ Зеланд улсуудтай адил хэмжээнд, АНУ, Швейцарь зэрэг том улсуудын үзүүлэлтээс бага байсан байна. 

БНСУ-ын Засгийн газраас төрийн болон хувийн хэвшлийн авлига, хээл хахуулийн талаар мэдээлдэг мэдээлэгчийг хамгаалах “Олон нийтийн ашиг сонирхлын зөрчлийг мэдээлэгчдийг хамгаалах тухай” хууль батлах, төрийн үйлчилгээг бүхэлд нь цахим болгох зэрэг авлигатай тэмцэх олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

Бүгд найрамдах Солонгос Улсын Авлигатай тэмцэх үйл ажиллагааны дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх