МАКАО: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА


2015/06/25  4132   0


Макао нь БНХАУ-ын тусгай захиргааны хоёр бүсийн нэг /нөгөөх нь Хонконг/ юм. Тус бүс нь 636.0 мянга орчин хүн ам, 30.3 км2 газар нутагтай бөгөөд хүн амын нягтралаараа дэлхийд тэргүүлдэг. 

16 дугаар зууны дунд үеэс 1999 он хүртэл Макао нь Португалийн харьяанд байсан юм. Өөрөөр хэлбэл, 1557 онд Португаличууд худалдааны боомт болгож тухайн үеийн Мин Улсаас түрээсэлж авсан бөгөөд 1887 онд Макао нь Португалийн эзэнт гүрний колони болсон билээ. Улмаар Португал Макаог 1999 оны 12 дугаар сарын 20-нд Хятадын талд буцаан өгсөн бөгөөд Хятад-Португалийн хамтарсан тунхаг болон Макаогийн Үндсэн хуулийн дагуу шилжүүлэн өгсөнөөс хойш 50 жил буюу хамгийн багадаа 2049 он хүртэлх хугацаанд өндөр зэрэгтэй автономит бүс хэмээх статус нь хадгалагдах юм. 

БНХАУ-ын “нэг улс, хоёр систем” бодлогын дагуу Макаогийн газар нутгийн аюулгүй байдал, гадаад харилцааны асуудлыг БНХАУ-ын тал, харин хууль эрх зүйн систем, цагдаа, мөнгөний бодлого, цагаачлалын бодлого зэргийг өөрсдөө хариуцдаг байна.

Дэлхийн банкны судалгаагаар Макаогийн нэг хүнд ногдох ДНБ нь 2013 онд 142599 доллар байсан ба энэ нь дэлхийн хамгийн өндөр дүн болов. Тус бүсийн эдийн засаг нь мөрийтэй тоглоом, аялал жуулчлал, боловсруулах аж үйлдвэрээс ихээхэн хамааралтай байдаг бөгөөд дэлхийн хамгийн том мөрийтэй тоглоом, казиногийн төв юм.

Макаогийн Авлигатай тэмцэх үйл ажиллагааны дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх