ХОНКОНГ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА


2015/06/25  4169   0


Хонконгийн авлигатай тэмцэх байгууллагын түүх: 1960-70-аад оны үед Дэлхийн хамгийн их авлигатай газрын нэг бол Хонконг байсан юм. Өөрөөр хэлбэл, авлига бол “амьдрах арга зам” болсон байв. Энэхүү авлигатай тэмцэхээр Хонконгийн Авлигатай тэмцэх хороо (АТХ) нь 1974 оны 2 дугаар сард байгуулагдсан бөгөөд тус хороо нь авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөлийн талаар олон нийтэд ойлгуулах гэсэн гурван тулгуурт стратегийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. АТХ байгуулагдсанаасаа хойш олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж ирсэн бөгөөд авлигын томоохон хэргүүдийг амжилттай илрүүлэн шийдвэрлэсэн нь тус байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг улам бүр нэмэгдүүлэхэд хүргэсэн юм. Улмаар байгуулагдсанаасаа хойш 3 жилийн дараа буюу 1977 он гэхэд тус байгууллагад нэрээ нууцлан гомдол, мэдээлэл ирүүлэх явдал эрс буурсан нь олон нийтийн итгэл нэмэгдсэнийг илэрхийлж байгаа юм. Тус хороо нь үйл ажиллагаагаа Хонконгийн засаг Захиргааны Ерөнхий захирагч /Chief Executive/-д шууд тайлагнадаг, хараат бус байгууллага юм. Хонконгийн Ерөнхий захирагчийн санал болгосноор БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс томилсон Комиссар АТХ-г удирдана. АТХ нь авлигын гэмт хэргийг үр дүнтэйгээр илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд 2004 оны байдлаар тус хорооны нийт ажилчдын 70 гаруй хувь нь авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр ажиллаж байсан юм. 

Авлигын нөхцөл байдал: Транспарэнси интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексээр 2014 онд 75 оноо авч судалгаанд хамрагдсан 175 улсаас 17 дугаар байрт орсон юм. “Anti-Corruption Resource Centre” байгууллагаас явуулсан судалгаагаар Хонконгод мөрийтэй тоглоом, биеэ үнэлэх болон хар тамхины үйл ажиллагааны авлигын хэрэгт цагдаа нар ихээхэн холбоотой байгааг тогтоосон байдаг

Хонконгийн Авлигатай тэмцэх үйл ажиллагааны дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Сэтгэгдэл бичих


Харилцаа, хамтын ажиллагаа


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх