“Шударга нийгмийн төлөө хамтдаа” оюутан, залууст авлигын эсрэг боловсрол олгох сургалтын хөтөлбөр


2015/08/07  4117   1


Авлигатай тэмцэх газар олон нийтийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиг үүргийнхээ хүрээнд оюутан залууст авлигын эсрэг боловсрол олгох зорилгоор “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын хөтөлбөр боловсрууллаа.

Энэхүү сургалт нь авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөлийг тайлбарлан таниулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох замаар оюутан залуусын шударга байдлыг нэмэгдүүлэх, тэдний авлигатай тэмцэх хүсэл зоригийг дэмжих зорилготой юм.

Түүнчлэн авлигатай тэмцэх байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцаж тус газрын талаар үнэн зөв мэдээллээр хангагдаж, иргэд олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд зорих юм.

Бид энэхүү сургалтыг 9 дүгээр сараас эхлэн сар бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

СУРГАЛТАД ХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Энэхүү хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд, төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын залуу ажилтан, албан хаагчид хамрагдах боломжтой.

ТУС СУРГАЛТАД ХАМРАГДСАНААР: 

Сургалтын сэдэв:

Хичээлий агуулга:

  • Шударга ёс ба Авлига, тэдгээрийн хамаарлыг ойлгох нь

 

Авлигын талаарх ойлголт, түүний хэлбэр, үүсэн гарч байгаа шалтгаан, нөхцөл болон учруулж буй хор хөнөөлийн талаар сонирхолтой лекц сонсоно.

  • Шударга хүний 7 дадал

Залуу хүний эрхэмлэх үнэт зүйлс, шударга ёсны ойлголт, зарчмын талаар түгээмэл тохиолддог жишээн дээр тайлбарлан харилцан ярилцана.

  • Ашиг сонирхлын зөрчлөөс  урьдчилан сэргийлэх нь

Ашиг сонирхлын зөрчлийн ойлголт, түүний илрэх хэлбэр, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар сонирхолтой лекц сонсоно.

  • Авлигыг хэмжих нь

Монгол Улсын авлигын нөхцөл байдлыг судлах зорилгоор АТГ-аас хийдэг судалгаанууд, тэдгээрийн дүнгийн талаар мэдээлэлтэй танилцана. Тус газар нь:

  • Авлигын индекс,
  • Хүүхдийн шударга байдлын үнэлгээ
  • Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ,
  • Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг тус тус хийдэг.
  • Авлигатай тэмцэх байгууллагатай танилцах нь

 

Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцах аялал хийнэ. АТГ-ын
- Гомдол мэдээлэл хүлээн авах төв
- Мөрдөн шалгах хэлтэс
- Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс
- Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцана.

  • Мэдлэгээ бататгах нь

Шинээр сурч мэдсэн мэдлэгээ баталгаажуулж сургагч багшаас бэлтгэсэн даалгавар дээр оролцогчид багаар ажиллана.


СУРГАЛТАД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Уг сургалт нь Авлигатай тэмцэх газрын байранд болох бөгөөд нэг удаад 25-30 оюутан, залуус, сурагч хамрагдах боломжтой. Сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан залуус, анги хамт олныг 70112467 дугаарын утас болон bayartsetseg@iaac.mn цахим шуудангаар тус тус бүртгэж байна.

Мөн энэхүү сургалтыг хамтран зохион байгуулах, хамт олноо хамруулах хүсэлтэй байгууллага, иргэд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй дээрх утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

Write comment


Зочин    202.179.25.83

Answer 2018 оны 02 сарын 23
СУРАГЧДЫН НАС СЭТГЭХҮЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН ХУУЛИЙН ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ЁС СУРТАХУУНЫ СУРГАЛТ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.