72 их, дээд сургуулийн номын санд авлигын эсрэг ном, бүтээлүүд байршуулав


2021/09/13  1031   0


Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасны дагуу авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаархи мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газар олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ удаад Авлигатай тэмцэх газраас эрхлэн гаргасан ном, товхимол, гарын авлага, шүүхийн шийдвэрийн эмхэтгэл зэрэг 20 гаруй төрлийн хэвлэмэл бүтээлийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 72 их, дээд сургуулийн номын санд түгээх ажлыг зохион байгууллаа.

Авлигын эсрэг үзэл санаа бүхий ном, бүтээлүүдтэй иргэн, оюутан, эрдэмтэн судлаачид танилцах боломжийг олгож, сургалт, судалгааны эргэлтэд оруулснаар авлигын хор аюулыг ухуулан таниулах, шударга ёсны үнэт зүйлийг нийгэмд түгээн дэлгэрүүлэн, соён гэгээрүүлэхэд бодит хувь нэмэр болох юм.

Эрхэм уншигч Та сонирхсон ном, гарын авлага, хэвлэмэл бүтээлийг Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудасны холбогдох цэснээс татан авч үзэх боломжтой.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх