“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” сэдэвт парламентын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээний удирдамж


2015/10/29  2401   0


МОНГОЛ УЛСЫН
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” СЭДЭВТ
ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Тэмцээний зорилго: 

Нийгмийн оюунлаг бүтээлч хэсэг болох оюутан залуусыг дэмжих, харилцан мэдээлэл солилцон хамтран хөгжих боломжийг олгох, нийгэмд тулгамдаж буй авлига, ашиг сонирхлын асуудлыг дэвшүүлэн тавьж, шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэх, олон нийтэд хүргэх зорилгоор оюутнуудын дунд парламентын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг зарлаж байна.

Зохион байгуулагч:

Авлигатай тэмцэх газар, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим. 

Зохион байгуулалт:

Тэмцээнд нийслэлийн их, дээд сургуулиудын багийг бүртгэн оролцуулах ба багууд нийт 8 бүсэд хуваагдан мэтгэлцэж, бүс бүрээс шалгарсан шилдэг багууд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн өмнө Аваргын төлөө өрсөлдөх юм.

Хугацаа: 2015 оны 11 дүгээр сарын 07, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрүүдэд. 

Бүртгэл: 2015 оны 10 дугаар сарын 23-наас-2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17.00 цагийн хооронд ОТИС-ийн хичээлийн “А” байранд явагдана.

Техникийн зөвлөгөөн тус өдрийн 17.30 цагаас болно. 

Шагналын сан: 

Мэтгэлцээний тэмцээний эхний 3 байр шалгаруулна. 

I – байр 700.000
II – байр 500 000
III – байр 300 000

Дэлгэрэнгүй мэдээллийг 70112467 дугаарын утсаар тодруулна уу. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх