“МИНИЙ САНАЛ: АВЛИГАГҮЙ МОНГОЛ” (АСУУДАЛ, ШИЙДЭЛ) сэдэвт эссэ бичлэгийн уралдааны удирдамж


2015/10/29  5106   3


МОНГОЛ УЛСЫН
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

“МИНИЙ САНАЛ: АВЛИГАГҮЙ МОНГОЛ” (АСУУДАЛ, ШИЙДЭЛ)
сэдэвт эссэ бичлэгийн уралдааны удирдамж

 

Уралдааны сэдэв: “МИНИЙ САНАЛ: АВЛИГАГҮЙ МОНГОЛ” (АСУУДАЛ, ШИЙДЭЛ)

Хамрах хүрээ: Олон нийтэд нээлттэй

Уралдааны зорилго: Авлигын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр болон нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг оновчтой тодорхойлох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд санал санаачилгыг өрнүүлэхэд оршино.

Эссэний хугацаа, илтгэлд тавигдах шаардлага:

Эссэнд тавигдах агуулгын шаардлага: 

  • Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шударга ёсыг бэхжүүлэх асуудлын хүрээнд нийгэмд тулгамдаж буй тодорхой асуудлыг хөндөж түүнийг шийдвэрлэх оновчтой санал санаачилга дэвшүүлсэн байх; 
  • Оролцогч нь тухайн сэдвийнхээ хүрээнд судалгаа хийсэн байх; 
  • Үндэслэлтэй, бодит тоо баримт болон жишээнд тулгуурласан байх; 
  • Хөндсөн сэдвээрээ олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан, анализ хийж, дүгнэлт гаргасан байх; 
  • Хэрэгжих боломжтой шийдэл, бодлогын хувилбарыг санал болгосон байх. 

Эссэнд тавигдах хэлбэрийн шаардлага: 

  • Цаасны хэмжээ: А4
  • Хуудасны тоо: 5-8
  • Yсгийн фонт: Аrial mon
  • Үсгийн хэмжээ: 12
  • Мөр хоорондын зай: 1.5

Бусад шаардлага:

  • Эх хэлний дүрмийн болон хэл найруулга, логикийн алдаагүй байх;
  • Ашигласан ном, зохиолын эх сурвалжийг заавал дурдсан байх;
  • Эссэний нүүрэнд овог, нэр, эрхэлдэг ажил, холбоо барих утас, и-мэйл хаягаа тодорхой бичсэн байх;
  • Эссэг хугацаа хожимдуулалгүй өгөх.

Шагналын сан: 

I байр - Өргөмжлөл, 500 000 төгрөг 
II байр - Өргөмжлөл, 400 000 төгрөг 
III байр - Өргөмжлөл, 300 000 төгрөг 

Эссэг шалгаруулах журам: Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг үндсэн 5 үзүүлэлт болон бусад 4 үзүүлэлтээр онооны журмаар шалгаруулна. 

Эссэ хүлээж авах хугацаа: 2015 оны 11 дүгээр сарын 26-ны 17:30 цаг хүртэл хугацаанд цахим хаяг (tuul_b@iaac.mn)-аар болон Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст хүлээж авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70112467 дугаарын утсаар тодруулна уу. 

Write comment


Батгэрэл    103.9.90.249

Answer 2015 оны 11 сарын 26
шалгаруулалтын дараа тэмцээнд оролцогчдын бүтээлтэй танилцаж болох уу

Болор-Эрдэнэ    202.9.41.212

Answer 2015 оны 11 сарын 24
Сайн байна уу? Тэмцээний дүн хэзээ гарах вэ?

Болор-Эрдэнэ    202.9.41.212

Answer 2015 оны 11 сарын 24
Сайн байна уу? Тэмцээний дүн хэзээ гарах вэ?