8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв


2021/05/31  1097   0


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 5 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 547 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 536 хэрэг шалгагдаж байна.

Write comment