Авлигаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагa


2011/06/29  4360   0


Авлигын эсрэг хуульд авлигаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагын дор дурдсанаар тодорхойлж өгсөн:

  • Тодорхой бодлого боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтийн анхаарал татаж буй мэдээллийг нээлттэй болгох, сонирхогч иргэн, хуулийн этгээдэд бодлого, байр сууриа танилцуулах, харилцан зөвлөлдөж ажиллах боломж бүрдүүлэх
  • Хяналтын үйл ажиллагааг ил тод байлгах
  • Төсвийн орлого, зарцуулалт, гадаадын зээл, тусламж, хуваарилалтыг олон нийтэд мэдээллэх
  • Төрийн албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарь /ямар асуудлыг шийдвэрлэх /-ийг тодорхой болгох, эрхэлж байгаа ажлын онцлогтой нь холбогдуулж хориглох зүйлийг хуульд заасны дагуу тогтоон мөрдүүлэх
  • Төрийн байгууллага албан хаагчийнхаа ёс зүйн дүрмийг батлан гаргахдаа Авлигатай тэмцэх газраас санал авах
  • Авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийн хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, бүртгэх, хянах, зөвлөх асуудлыг бүтцийн нэгждээ хариуцуулах
  • Төрийн байгууллагаас гаргасан шийдвэр иргэд, хуулийн этгээдэд ойлгомжтой нээлттэй байлгах
  • Бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаварыг нь арилгах арга хэмжээ авах
  • Авлигатай тэмцэх зорилго бүхий төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг дэмжих

Төрийн бүх шатны байгууллагын албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа олж мэдсэн авлигатай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх нь өөрийнх нь бүрэн эрхэд хамаарахгүй байвал Авлигатай тэмцэх газарт мэдээлнэ.

Төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг Авлигатай тэмцэх газраас өгсөн саналын дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчилнө.

Авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд 150-200 мянган төгрөгөөр торгох хариуцлагыг хүлээлгэнэ.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх