Афганистан улсын 321 албан тушаалтан авлигын хэргээр халагджээ


2021/02/26  1219   0


Афганистан Улс цагдаа болон гаалийн 321 ажилтныг авлигын хэрэгт буруутган ажлаас нь халсан тухай ням гарагт албаныхан мэдэгдлээ.

Дотоод хэргийн яамны мэдээлснээр хурдны замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нараас хээл хахууль авсан, айлган сүрдүүлж мөнгө нэхсэн хэрэгт буруутгагдаж байгаа албан тушаалтнуудын хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар Улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлжээ.

Дотоод хэргийн дэд сайд, хошууч генерал Абдул Сабур Канех авлига авсан албан тушаалтнуудыг боловсролтой, чадварлаг ажилтнуудаар солино гэж мэдэгджээ.

Энэхүү албан тушаалтнуудыг ажлаас халах шийдвэрийг авлига, хээл хахуульд дургүйцсэн тээвэрчид гурван долоо хоногийн ажил хаялт зарласны дараа гаргажээ.

Тээвэрчдийн үйлдвэрчний эвлэлийн дарга Тала Мохаммад “Бидэнд амласан шинэчлэл хийгдэхгүй бол дахин ажил хаялт хийх талаар уриалах болно” гэж Анадолу агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

“Эцсийн дүндээ энгийн иргэд барааны хомсдолд орж, захууд хаагдахаас болж шаналах болно гэдгийг бид ойлгож байгаа тул засгийн газраас бидэнд өгсөн баталгааг үл харгалзан ажил хаялтаа зогсоов” гэж тэр хэлжээ.

Эх сурвалж


Маунт Вернон хотын цагдаагийн газарт авлига авсан байж болзошгүй хэргийг шалгахаар тусгай прокурор ажиллаж байна

Нью Иорк муж улсын Уэстчестер гүнлэгийн Маунт Вернон хотын цагдаагийн газарт ёс зүйгүй байдал, авлигын асуудал газар авсан байсныг илрүүлж хэргийг шалгуулахаар тусгай прокурор авчирсан байна.

Хотын даргын томилсон тусгай прокурор Уильям Вагстафф энэ эмх замбараагүй байдлыг цэгцлэхээр төлөвлөж байгаа гэж мэдэгдэв.

Вагстаффын хэлснээр түүний мөрдөн байцаалт хоёр офицер дээр төвлөрч байгаа бөгөөд нэг нь  зургадугаар сард яллагдагчаар татагдсан бол нь нөгөөг нь удахгүй яллагдагчаар татах гэж байна. Тэрбээр эдгээр албан тушаалтнууд болон тэдэнд холбогдох мөрдлөгийн талаар илүү тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Маунт Вернон хотын олон тооны оршин суугч олон жилийн турш албан тушаалтнуудыг авлигын хэрэгт буруутгасан болон хэт их хүч хэрэглэсэн талаар цагдаагийн хэлтэст гомдол гаргаж байсан тухай “News 12” мэдээлжээ.

Эх сурвалж


Write comment