Ажлын хэсэг Баянгол дүүрэгт ажиллаж байна


2017/04/10  2944   0


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт А.Дөлгөөн ахлагчтай ажлын хэсэг цаашид хэрхэн хамтран ажиллах талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн мэдээлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх гэх мэт олон талт арга хэмжээг авч ажиллахаар танилцууллаа.

Мөн тус дүүргийн холбогдох тушаал шийдвэрүүд, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авалтын байдал, түүний шийдвэрлэлттэй танилцаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах зорилгоор шаардлагатай тохиолдолд дүүргийн албан хаагчдыг сургалтанд хамруулах юм.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх