Алжир Улсын хамгийн баян бизнес эрхлэгчийг баривчилжээ


2019/04/24  347   0


Алжир Улсын хамгийн баян бизнес эрхлэгчээр тооцогддог, Cevital компанийн захирал Иссад Ребраб гэгчийг шүүхийн шийдвэрээр баривчилсан байна.

Өнгөрсөн даваа гарагт Алжир Улсын Үндэсний мөрдөн шалгах алба хэд хэдэн бизнес эрхлэгчийг баривчилсны дотор 3,8 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий хөрөнгөтэй Ребраб байсан гэж эх сурвалж мэдээлжээ.

Хэвлэл мэдээллийнхний мэдээлж буйгаар Ребраб мөнгөн гүйлгээ шилжүүлсэн болон хүлээн авсан тухай мэдүүлгээ худал мэдүүлж, импортолсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг хэт өндөр үнэлж, гааль, татвар болон банкны хөнгөлөлт эдэлж байжээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар, авлигатай тэмцэх, хууль бусаар хөрөнгөжих явдалтай тэмцэх арга хэмжээний хүрээнд эдгээр арга хэмжээнүүд авагдсан юм байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх