АТГ-ын ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллав


2019/11/05  192   0


АТГ-ын ажлын хэсэг Дархан-Уул аймагт 2019 оны 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ажиллав.

Тус аймгийн “Залуучууд” театрын дугуй танхимд төрийн албан хаагчдад хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах сургалт, семинарыг зохион байгууллаа. Мөн олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, АТГ-ын үйл ажиллагааг таниулах зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг, уулзалт”-ыг зохион байгуулав.

Уулзалтад АТГ-ын Хяналт шалгалт, шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, ахлах ажилтан, ахлах комиссар Г.Ганбаатар, ажилтан, комиссар Т.Гоцбаяр, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар А.Цэдэн-Иш, ажилтан, комиссар Ж.Сарангэрэл, ажилтан, комиссар Р.Төрбулаг болон тус аймгийн удирдлагууд, иргэд оролцсон юм.

Энэ үеэр АТГ-ын видео танилцуулга, https://www.iaac.mn/ цахим хаяг, байгууллага, албан тушаалтны хүнд суртлын талаар гомдол, мэдээлэл хүлээн авах “110” дугаарын утсыг сурталчилж, авлигын хор хөнөөл, авлигатай тэмцэхэд иргэд ямар үүрэгтэйг танилцуулж, өдөрлөгт оролцсон иргэдийн санал хүсэлтийг сонсов. Уулзалт, өдөрлөгийн үеэр боловсрол, хөдөлмөр халамж, эрүүл мэндийн үйлчилгээ, газартай холбоотой иргэдээс гаргасан санал, гомдол мэдээллийг тухайн байгууллагын удирдлагад хүргүүлж, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгууллаа. Иргэд авлигатай тэмцэх ажлыг үр дүнтэй болгох чиглэлээр санал сэтгэгдлээ илэрхийлж байна.

Уулзалтын төгсгөлд иргэдийн дунд танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгууллаа. Мөн “Олон нийтийн хяналт ба шударга ёс” уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын Ажлын албанаас иргэдийн дунд уралдаант хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулсан. Уг тэмцээнд үзэгчдээс 3 эрэгтэй, 3 эмэгтэй иргэд оролцож авхаалж самбаагаа сорьсон бөгөөд иргэн Б.Баярбадрал, С.Отгончимэг нар шалгарсан байна.

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ хөгжөөнт тэмцээнд оролцсон иргэдэд баяр хүргэж, ажлын амжилт хүсч, дурсгалын зүйл мөнгөн шагналыг АТГ-ын ажлын хэсгийн ахлагч Х.Хашбаатарын хамт гардуулав.

Ажлын хэсгийн гишүүд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2018, 2019 онд АТГ-аас Дархан-Уул аймагт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт, биелэлттэй танилцаж, хяналт шалгалтын ажиллагаа явууллаа.





Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх