АТГ-ын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна


2019/10/31  160   0


АТГ-ын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллах удирдамж, хөтөлбөрийн дагуу Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг болон сүүлийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэхэд иргэд ямар үүрэгтэйг ярьж таниулах, шударга ёсыг тогтооход олон нийт хэрхэн оролцох, хяналт тавих талаар танилцуулга, түүнтэй тэмцэх арга замын талаар мэдээлэл хийх, иргэдийн санал, хүсэлтийг сонсох, бичил хэлэлцүүлэг хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох зорилгоор “Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдэвт уулзалт болон “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр иргэд санал, хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, Сайнцагаан сумын 8 дугаар багийн  иргэн Д.Цэнд:

-АТГ бол ардын хянан шалгах хороо гэсэн үг гэж ойлгож байна. Авлигын асуудлаар аймаг орон нутагт хэнд, хаана хандахаа мэдэхгүй байна. Орон тооны бус хороо байгуулбал аймаг орон нутагт хэрэгтэй байна. Оффшор мөнгө яагаад илрэхгүй байна. Холбогдсон хүмүүст нь арга хэмжээ авагдахгүй байгаа, үүний тайлбарыг иргэд ихээр хүлээж байна гэв.

Мөн авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утас ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл өгч, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт болон 2018-2019 онд Авлигатай тэмцэх газраас тус аймагт хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцаж  байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дундговь аймгийн 320 гаруй төрийн албан хаагчид авлигын эсрэг хууль тогтоомж, авлигатай тэмцэх үйл ажиллагаа, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, авлигын гэмт хэрэг, зөрчлийн талаарх тусгай сэдэвчилсэн сургалтыг зохион байгууллаа.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх