АТГ-ын хараат бус байдлыг хангах, чиг үүргийг нь өргөжүүлэх, ажилтнуудын тоог нэмэх, төсвийн хүндрэл бэрхшээлгүй байлгах хэрэгтэй


2016/06/20  1788   0


Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, байгаль орчны үйл ажиллагааг зохицуулах газрын Эдийн засгийн засаглалын албаны төлөөлөгчид Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын талаар юу хэлэв?

  • Бид АТГ-ын бүх хэлтсийн төлөөлөлтэй, мөн тус газрын удирдлагатай уулзалт зохион байгуулсан. Миний хувьд АТГ-ын ажлын чанар, мэргэжлийн байдал, мөн танай байгууллагын бүх шатны ажилтнуудын өнөө цагт ховор болсон ажлын зорилгодоо үнэнч чанар, ажлын урам зориг нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн.
  • АТГ-ын ажилтнууд нь хараат бусаар сэтгэж, зорилгодоо үнэнчээр хандаж, Монгол Улс дахь авлигын асуудалд чин сэтгэлээсээ санаа зовнин явдаг, шударга ёсыг тогтоох байгууллагын хувьд АТГ нь чухал үүрэг гүйцэтгэх ёстойг ухамсарладаг болохыг харах нь таатай байлаа.
  • Монгол Улс нь АТГ шиг хүчтэй, хараат бус авлигатай эсрэг байгууллагатай байх нь зайлшгүй шаардлагатай юм. Мөн энэ байгууллага нь шаардлагатай хэрэгслээр хангагдаж, чухал үйл ажиллагааг явуулах эрхийг олон нийтээс хүлээн зөвшөөрч, олгосон байх ёстой.
  • Ийм хараат бус байгууллагагүйгээр төр, төрийн байгууллага болон олон нийт авлигатай тэмцэх үйл ажиллагааг явуулах нь огт боломжгүй биш боловч туйлын хүндрэлтэй байх болно гэж бид үзэж байна.
  • Монгол Улсын хувьд аль болох олон иргэдийг авлигын эсрэг үйл ажиллагаанд оролцуулж, авлигатай тэмцэх зарчим, үйл ажиллагааг нийгмийн хамтын үйл хэрэг, хамтын стратеги болгон өргөжүүлэх хэрэгтэй. Бүгд энэ ажилд оролцох ёстой.
  • Төр бүх арга хэрэгслээр дэмжиж, дээд болон доод түвшний авлига зэрэг авлигын төрөл, хэлбэр бүртэй тэмцэх ажилд олон нийт, мөн мэдээж АТГ-т юу шаардлагатай байгааг мэдэж байх хэрэгтэй.
  • Би АТГ-ыг олон улсын хувьд, ялангуяа Төв Азийн улс орнуудын хувьд авлигатай тэмцэх загвар байгууллага байж чадна гэдэгт итгэдэг. Яагаад гэвэл АТГ-ын бүрэн эрх нь мөрдөн шалгах, хяналт шалгалт, судалгаа, дүн шинжилгээ, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг багтаадаг. Энэ нь маш чухал юм. Учир нь авлигын бүх төрөл хэлбэртэй тэмцэх, сайн эргэцүүлж төлөвлөж, зохион байгуулсан байгууллагын дүр зургийг АТГ төлөөлж байна.
  • АТГ-ыг загвар байгууллага болгохын тулд тус байгууллагын хараат бус байдлыг хангах, өргөн хүрээтэй чиг үүрэг хариуцуулах, ажилтнуудын тоог нэмэх, төсвийн хүндрэл бэрхшээлгүй байлгах, АТГ-ын удирдлага, ажилтнуудад санаа зовоосон асуудал байлгахгүй байх хэрэгтэй.
  • АТГ нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, чадавхи бэхжүүлэх, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, Төв Азийн болон бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөгчдийг урьж, Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр юу хийдэг талаар танилцуулах арга хэмжээг зохион байгуулах талаар бодож үзэх хэрэгтэй.
  • АТГ нь олон улсын нийгэмлэгээс дэмжлэг, туслалцаа үзүүлсэн хэвээр байх болно гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Ялангуяа манай байгууллага АТГ-тай урт хугацаанд, үр бүтээлтэй хамтын ажиллагааг эхлүүлэхдээ таатай байх болно.
  • Бид АТГ бусад улсуудын хувьд загвар болж чадах маш том боломжийг олж харж байна.


Эх сурвалж: https://www.iaac.mn/news/2225

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх